



Үзэсгэлэнт газар
Сангийн далай нуур
Дорнод аймгийн Сангийн далай нуур нь Чойбалсан хотоос зүүн урагш 240 км, Вангийн цагаан уулнаас хойш 25 км газарт бий. Зууван хэлбэртэй, урт нь 3.2 км, өргөн нь 2 км. Манай оронд 170 гаруй давстай нуур байдаг ба Сангийн далай нь хоолны давс, шүүтэй томоохон нөөц ордын тоонд багтана. Сангийн далай нууранд 1943 – 1976 онд Монгол, Зөвлөлтийн 10 гаруй хими, геологийн эрдэмтэдийн судалгаа хийгдэж улс ардын аж ахуйд чухал ач холбогдолтой болохыг нь тогтоожээ. Нуурын усжих талбайн шорвог усны доод талд 2-15см хүртэл зузаантай хоолны давсны хурдас буй. Судалгааны явцад эрт галавын үед үүссэн нуур болох нь тогтоогдсон бөгөөд нэлээд том хэмжээтэй байсан байна. Нуурын гүн 16 метр хүртэл байсан ба хожмын хувирлын дүнд 15м хүртэл зузаантай мөсөн шүү талсжиж тогтсон ажээ.