Нэвтрэх

Өвөрхангай -> Уянга

Найман нуур жуулчны бааз

Манай Найман Нуур жуулчны бааз нь Өвөрхангай аймгийн Уянга сум, Хангайн нурууны зүүн урд хэсэгт байрлах Хүйсийн Найман нуурын байгалийн үзэсгэлэнт Ширээнтийн нуурын эрэг дээр байрладаг. Манай бааз нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжин, байгаль хамгаалал, орчны төлөвлөлтийг сайжруулах, адал явдалт аяллын төрөл болох морин аялал, сарлагийн уналга, явган аялал зэргийг хөгжүүлэх зорилготойгоор 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчилгээний Цогцолбор: 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай Тохилог ресторан: Нэг дор 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай Уламжлалт орон сууц: 10 монгол гэр, 5 канад хаус, 8 ханатай монгол гэр өргөөтэй Хурлын өрөө: 100 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай Зохион Байгуулдаг Аяллууд: Байгууллага, хамт олны аялал Хурим, баярын арга хэмжээ Малчин айлд зочлох, нүүдэлчний ахуйтай танилцах Боолтын болон хээрийн хоолны үйлчилгээ Галын наадам Манай жуулчны баазад зочлон, байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхийг урьж байна!

Ахуйн нөхцөл Нэмэлт үйлчилгээ

Хоол

Thumbnail
Thumbnail

Холбоо барих

Сошиал хаяг

Таны байрших газар