Үйлчилгээний нөхцөл
Nomadism.mn нь “Монголын нүүдэлчин соёлыг дэлхийд түгээе” гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буй “ИХ НҮҮДЭЛЧДИЙН ЭРИН” ХХК-ийн эзэмшлийн платформ юм.
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог харгалзуулсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Nomadism.mn " гэдэг нь ‘Их нүүдэлчдийн соёл’ ХХК-ийн эзэмшиж, хөгжүүлдэг гадаад болон дотоод жуулчдыг малчин айл өрх, хөтөч тайлбарлагч, жолооч, амралтын газар, жуулчны бааз, ресторанаар үйлчлүүлэх, аялах боломжийг бүрдүүлж буй цахим эко орчинг;
- “Харилцагч” гэдэг нь тус платформд ашиг олох зорилгоор аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ байршуулж буй хувь хүн, албан байгууллагыг;
- “Хэрэглэгч” гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийх, мэдээлэл авах зорилгоор тус платформыг ашиглаж буй гадаад болон дотоод хувь хүмүүс, албан байгууллагыг;
- “Аялал” гэж борлуулах зорилгоор “nomadism.mn”-д байршсан аялал, эвент,хөтөлбөр,малчин айл өрх, амралтын газар, жуулчны бааз, рестораны захиалга зэргийг;
Нэг. Ерөнхий
- “Их нүүдэлчдийн эрин ” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “www.nomadism.mn” нь; нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын цахим орон зайг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.
- Үйлчилгээний нөхцөл нь; Nomadism.mn платформд мэдээлэл байршуулах, аялал үүсгэх, аялал худалдан авах, тус платформыг ашиглахад харилцагч болон хэрэглэгчийн баримтлах журам, төлбөр тооцооны шилжүүлэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
- Харилцагч нь; “nomadism.mn”-д гэрээ хийх мэдээллээ байршуулсан үеэс эхлэн үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Nomadism.mn платформд байршсан хэрэглэгчид санал болгож буй малчин айл өрх,хөтөч тайлбарлагч, жолооч, тэдгээрийн үүсгэсэн хөтөлбөр, эвэнт мөн амралтын газар, жуулчны бааз, ресторантай холбоотой бүхий л мэдээлэл нь ‘Их нүүдэлчдийн эрин’ ХХК-ийн өмч болно.
- Шаардлагатай тохиолдол гарвал уг үйлчилгээний журам, нөхцөлийг nomadism.mn платформын зүгээс бусад талуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх, шинэчлэх эрхтэй болно.
- Nomadism.mn платформд байрлах хэрэглэгчид харагдаж буй аливаа мэдээлэл нь харилцагчаас бидэнд ирүүлсэн мэдээлэл болно.
- Nomadism.mn платформ нь мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд баталгаа өгөх эсвэл тэдгээрийг өөрчлөх, засаж залруулах үүргийг хүлээхгүй болно. Хэдийгээр тийм ч Nomadism.mn плаформд бодит мэдээллийг чанартайгаар хэрэглэгчид хүргэхийн төлөө ажилладаг болно.
- “Nomadism.mn” нь Харилцагч, хэрэглэгч хоорондын аяллын үндсэн нөхцөлийг тодорхойлоход хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд харилцагч, хэрэглэгчид Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтална. Харилцагч, хэрэглэгчид хууль, тогтоомж зөрчсөнөөс үүсэн гарах хариуцлага, үр дагаврыг “Их нүүдэлчдийн эрин” ХХК хүлээхгүй.
Хоёр. Хэрэглэгчийн бүртгэл
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “nomadism”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “nomadism.mn” платформоос хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- “Nomadism.mn”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, аяллын жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
- Хэрэглэгч нь “Nomadism.mn”-д нэвтрэх цахим шуудан болон цахим нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч “Nomadism.mn”-н талаар болон байршсан мэдээ, мэдээллийн талаар санал гомдол, үнэлгээ, сэтгэгдэл, шинэ санаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд https://www.facebook.com/nomadism.mn хандан мессеж илгээх, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
Гурав. Аялал захиалга
- Аялал захиалах
- Хэрэглэгч онлайнаар аялал захиалга хийхийн тулд хэрэглэгчийн мэдээллийг бүртгүүлж бүртгэл үүсгэн өөрийн нэвтрэх нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нууц үгийг оруулсан байх шаардлагатай.
- Хэрэглэгч аялал захиалахдаа 3 төрлийн аяллаас сонгох боломжтой. Хэрэглэгч өөрөө Эко аяллыг (очих газраа сонгох, хөтөч тайлбарлагчаа сонгох, жолооч болон тээврийн унаагаа сонгох ) зохион аялах, эсвэл зарлагдсан хөтөлбөрт аяллаас сонгон аялал захиалах боломжтой ба сайтар судалсны дараа аяллаа сонгон захиалах товч дарж төлбөр төлөгдсөнөөр аялал захиалга эхэлнэ.
- Аялагчдын мэдээлэл, мэдээлэл шалгах, төлбөр төлөх талбаруудыг бөглөж дуусгаснаар хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаарт аялал баталгаажсан мэдээлэл илгээж аялал захиалга дуусна.
- Nomadism.mn нь хэрэглэгчийн аялал захиалгын баталгаажилтыг бүрэн хариуцаж ажиллана. Захиалга баталгаажсан талаарх мэдэгдлийг компаниас 24 цагийн дотор Хэрэглэгчид утас болон и-мэйлээр холбогдож баталгаажсан талаар мэдээллийг илгээж аялалд шаардлагатай нэмэлт мэдээллийг хүргэнэ.
- Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Мэдээллийн эзний зөвшөөрөл
- Хэрэглэгч өөрийн нэвтрэх эрхийг ашиглан онлайнаар өөрийн ойрын гэр бүл, ах дүү, хамаатан, найз нөхөд, хүүхдийн аяллыг захиалах боломжтой.
- Хэрэглэгч онлайн захиалга хийхдээ өөрөөсөө бусад хүмүүсийн мэдээллийг оруулах бол тухайн хүнээс мэдээллийн эзний зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Дөрөв. Төлбөр төлөх, захиалга цуцлах
4.1 Хэрэглэгч аялал захиалахдаа аяллын төлбөрийн 100 хувь төлснөөр аяллын захиалга баталгаажна. Хэрэв та nomadism.mn-ны санал болгож буй мөнгөн тэмдэгтээс ялгаатай валютаар төлбөр хийхээр шийдсэн бол валют хөрвүүлэх үнэ нь бидний тогтоосон валют хөрвүүлэх ханшид тулгуурлана.
4.2 Төлбөр төлөхөөс өмнө үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон захиалгын бүх дүрэм, стандарт, бодлого, шаардлагыг уншиж, ойлгох нь хэрэглэгчийн үүрэг хариуцлага юм.
4.3 Захиалгын төлбөр эсвэл урьдчилгаа төлбөр (бүтэн болон хэсэгчилсэн хувиар) шаардлагатай захиалгуудын хувьд цуцлалтын журмын дагуу, тодорхой шатлал бүхий хуваариар захиалга цуцлалтын торгууль нэхэмжлэгдэх тохиолдол байж болно. Энэ тохиолдолд цуцлалт хийх бол нийт төлөгдсөн урьдчилгаа төлбөрийг бүрнээр нь, эсвэл тодорхой хувийг буцаан авахгүй тохиолдол мөн байж болохыг анхаарна уу.
4.4 Захиалга цуцлалт болон урьдчилгаа төлбөрийн журам нь аяллын төрөл, захиалгын хугацаа болон төрлөөс хамааран харилцан адилгүй байж болно.
Тав.Оюуны өмч
5.1 Nomadism.mn платформд ашиглагдаж байгаа програм хангамж, мэдээлэл, танилцуулга, контент, тэдгээрийн зохиогчийн болон оюуны өмчийн эрх нь Их нүүдэлчдийн эрин ХХК-ны мэдэлд байна
5.2 nomadism.mn платформ дээрх контент (зочдын сэтгэгдэл,үнэлгээ түүний орчуулсан хувилбар, хуудасны харагдах байдал, бүтэц зэрэг) гэх мэт бүхий л зохиогчийн болон оюуны өмчийн онцгой эрх, барааны тэмдэгтийг эзэмших ба nomadism.mn -ийн албан ёсны бичгэн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, холбоосоор дамжуулах, хэвлэн нийтлэх, идэвхжүүлэлт сурталчилгаанд хэрэглэх, нэгтгэж засварлах, контентыг ашиглах (орчуулсан хувилбар болон зочдын сэтгэгдэл багтана)-ыг хориглоно.
5.3 “Их нүүдэлчдийн эрин” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох
этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд
заасан хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Гомдол, маргаан
- Хэрэглэгч “nomadism.mn”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
- Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу “nomadism.mn”-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “Их нүүдэлчдийн эрин” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Nomadism.mn” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
Долоо.Гэнэтийн болон давтагдагдашгүй зүйлс
7.1 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
- Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
- Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/
- Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
- Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
- Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
7.4 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.