Төв -> Алтанбулаг
Балдан Уранцэцэг
Манайх аялагч, амрагчдыг хүлээн авч үйлчилж ирсэн арвин туршлагатай бөгөөд энэ үйлчилгээнийхээ хүрээнд 10 жил үйл ажиллагаа явуулж байна. Та манай Монгол гэрт зочлон, Хустайн байгалийн цогцолбор газрыг үзэж сонирхонгоо Монгол ахуй, соёл, зан заншилтай танилцах боломжтой. Манай гэрт ирснээр та дараах сонирхолтой үйл ажиллагаанд оролцож болно: Хялгасаар дээс томох, утас ээрэх зэрэг гар урлалын уламжлалт арга техниктэй танилцах Морь унах, Монгол гэр барих зэрэг ахуй амьдралын чухал арга ажиллагааг туршиж үзэх Монгол үндэсний наадгай болох шагайгаар морь уралдах, шагай харвах зэргээр хөгжилтэй цагийг өнгөрүүлэх Манайх зочин хүлээн авах зориулалттай, орчин үеийн ая тухыг бүрэн хангасан 4 Монгол гэртэй. Таныг манай гэр бүлтэй хамт байгальд ойртож, Монгол ахуй соёлыг биеэр мэдэрч, амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
Ахуйн нөхцөл
Нүхэн 00
Хуурай 00
Үйлчилгээний нөхцөл
Монгол гэр барих
Унаган байгаль үзэх
Уран зангилаа сүлжээ
Уран хатгамал
Уях, зангидах урлал
Шагайн тоглоом
Шинэ гэрийн ёслол
Хоол
Байр
Гэр
Монгол гэр
Манайх зочин хүлээн авах зориулалттай, орчин үеийн ая тухыг бүрэн хангасан 4 Монгол гэртэй. Таныг манай гэр бүлтэй хамт байгальд ойртож, Монгол ахуй соёлыг биеэр мэдэрч, амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. Түлш болон усыг бэлдэж өгнө. Галыг нь манайхаас түлж өгдөг.
4 ширхэг
3 ширхэг
25 m2
Бүтнээр
0 x 100,000 = 0
Нэмэлт үйлчилгээ
Гэр барих
Нүүдэлчний ахуй -> Гэр барих
Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
0 x 150,000 = 0
Нэрмэл архи
Нүүдэлчний ахуй -> Нэрмэл архи
Монголчуудын өргөн дэлгэр хэрэглэж ирсэн хөлчүүрүүлэх ундаа бол цагаагаар нэрсэн архи юм. Үүнийг монгол архи, нэрмэл архи, шимийн архи, сүүний архи гэх мэтээр нэрлэх ба бэлтгэх явцыг “тогоо нэрэх” хэмээнэ. Шимийн архийг цоргоор нэрэх, битүү нэрэх гэсэн хоёр арга байдаг.
0 x 20,000 = 0
Дээс томох
Нүүдэлчний ахуй -> Дээс томох
Монголчууд нvvдлэн малжидаг болхоор, монголчуудын амьдралд дээс татлага нь туйлын чухал хэрэгцээтэй байдаг. Монголчууд гол нь унгас ноос, хялгас, арьсаар дээс, татлага, чєдєр, ногт зэрэг єдєр тутмын амьдралдаа хэрэглэх зvйлvvдийг хийдэг байна.
0 x 30,000 = 0
Сур элдэх
Нүүдэлчний ахуй -> Сур элдэх
Малынхаа арьс, ширээр төрөл бүрийн эдлэл хийх өвөрмөгц технологийг өөрсдийн ур ухаан, ажиглалт туршилтаар буй болгон амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн улмажлалтай. Энэ арга нь манай орны байгаль цаг уурын үндэслэлийг тогтоосон ажил хомс байдаг.
0 x 30,000 = 0