



Үзэсгэлэнт газар
Цаатны нутаг
Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг. Тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Увс аймгийн Сагил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж, урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь Монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон. Тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярина. Бөөгийн шашин шүтнэ. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм. Цаатнуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм.