Цагаан суварга аялал





🌄 Ханш нээх өдрийн нар мандахыг Цагаан суварга дээрээс харах онцгой боломж!
✨ Энергийн төв – Дэмчогийн хийд
✨ Байгалийн өвөрмөц тогтоц – Бага газрын чулуу
Ханш нээх өдрөөр Говийн гайхамшигт тогтоц Цагаан суварга дээрээс нар мандахыг харах ховорхон боломжийг бүү алдаарай! ⛰🌅
Эртний далайн ёроолын үлдэц болсон энэ өвөрмөц газар нарны туяанд шаргалтан гийж, байгалийн гайхамшгийг тольдох төгс мөчийг танд бэлэглэх болно. ✨
Аяллын хөтөлбөр
1-р өдөр ( Туулах зам 270 )
Цагаан суварга дээрээс нар мандахыг харах
- 21:36 Улаанбаатараас Мандалговь руу хөдөлнө. (Шөнө автобусанд унтана, замын хоол, халуун ус бэлдэх)
Хоол :
Хоол, замын хүнс, хувийн хэрэглээ (Аялагч өөрөө хариуцна)
⚠️ Зочид буудалд байрлах тул нэгдсэн хоолны захиалга хийх боломжгүй. Аялагчид гадуур хооллохыг анхаарна уу!
Жуулчны бааз :
Зочид буудалд
2-р өдөр ( Туулах зам 428 )
Цагаан суварга, Өмнөговь аймагтай танилцаж, Ханбогд руу явна
06:40 Цагаан суваргад ирж, нар мандахыг үзнэ. (3 цаг, дулаан хувцаслах)
10:10 Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явна.
13:33 Замын гуанзанд өдрийн хоол (аялагч өөрөө төлнө).
14:44 Ханбогд сум руу хөдөлнө.
19:39 Зочид буудалд байрлаж амарна. (Хэрэв 16:00 цагаас өмнө ирвэл үзвэр үзэх боломжгүй)
Хоол :
байхгүй
Жуулчны бааз :
зочид буудалд
3-р өдөр ( Туулах зам 290 )
Дэмчогийн хийд, Баяжихын агуй, Эхийн умай хад үзэх
- 07:00 Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Дэмчогийн хийд рүү явна.
- 08:00 - 11:00 Энергийн төв – Дэмчогийн хийд, Баяжихын агуй, Эхийн умай хадны үзвэрүүд
- 14:33 Цогтцэций сумын гуанзанд өдрийн хоол (аялагч өөрөө төлнө).
- 15:44 Мандалговь руу хөдөлнө.
- Орой Мандалговьд ирж, зочид буудалд байрлана.
Жуулчны бааз :
зочид буудалд
4-р өдөр ( Туулах зам 310 )
Бага газрын чулуу үзэх, Улаанбаатар руу буцах
- 11:30 Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Дэлгэрцогт сум руу явна.
- Үзвэр: Бага газрын чулуу (3 цаг)
- 16:22 Замын гуанзанд хоол (аялагч өөрөө төлнө).
- 17:55 Улаанбаатар руу хөдөлнө.
- Орой Аялал өндөрлөнө.
Жуулчны бааз :
зочид буудалд
Аялалд юу багтсан бэ
✔️ Унааны түлшний зардал (Ирж, очих)
✔️ 2 шөнийн зочид буудлын төлбөр
✔️ 2 ээлжийн жолоочийн хөлс
✔️ Гэнэтийн ослын даатгал
Анхаарах зүйлс
Хоол, замын хүнс, хувийн хэрэглээ (Аялагч өөрөө хариуцна)
Зочид буудалд байрлах тул нэгдсэн хоолны захиалга хийх боломжгүй. Аялагчид гадуур хооллохыг анхаарна уу!
Тээврийн хэрэгслүүд
автобус
Насны ангилал
13+
Физик үнэлгээ
Хөнгөн