Нэвтрэх

Хэнтий аймаг Дадал сумын аялал

Аяллын хугацаа :  2 Хоног
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

“Монгол орноороо морьтой аялъя” уриан дор зохион байгуулж буй энэ аялал нь Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, түүхэн дурсгалт газруудаар 2 шөнө 3 өдөр үргэлжилнэ. Аяллын нэг өдөр морин аялалд зориулж, Чингис хааны төрсөн газар болох Дэлүүн болдог, нарсан ой, Балж гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалан, үндэсний өв соёл, ахуй амьдралтай танилцана.

Хөтөлбөр өдрөөр

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр ( Туулах зам 600 )

Онон гол

5-р сарын 16 (Баасан):

  1. 07:00 – Дүнжингарав худалдааны төвөөс хөдлөнө
  2. Замдаа Цэнхэрмандал суманд өдрийн хоол
  3. Бэрхийн уурхай үзэж, хөнгөн цайлна
  4. Онон голын гүүр дээр түр зогсолт, байгалийн үзэмж үзнэ
  5. Малчин айлд зочлон төл мал үзэж, оройн хоол идэж (буриад идээ), байрлана.


Хоол :

Борцтой цуйван.

Жуулчны бааз :

Малчин айл Бямбахүүгийн бэлдсэн гэрт.

2 дох өдөр ( Туулах зам 30 )

Морьтой аялал

5-р сарын 17 (Бямба):

  1. Өглөөний цайны дараа морин аялалд гарна
  2. Чингисийн хөшөө, 3 нуур, Дэлүүн болдог, Хажуу булаг, Чингисийн отог зэрэг газруудаар нарсан ой дундуур морьтой аялна
  3. Ойд майхантай отог байгуулж, хээрийн хоол зооглоно
  4. Ил галын дэргэд хөгжим, дуутай үдшийг өнгөрүүлнэ.
  5. Аялалын явцад дроноор бичлэг хийнэ.


Жуулчны бааз :

Нарсан ойд майхандаа отоглоно.

3 дах өдөр ( Туулах зам 620 )

Улаанбаатрын зүг

5-р сарын 18 (Ням):

  1. Өглөөний цайны дараа нарсан ойгоор алхалт хийнэ
  2. Балж голын эрэг дагуу зугаалж
  3. Үдийн хоолны дараа ирсэн замаараа Улаанбаатар хот руу буцна


Аялалд юу багтсан бэ

Аяллын төлбөрт унаа, морь, хөтөч, байр, хоол, үзвэр, зураг бичлэг, даатгал зэрэг бүх үйлчилгээ багтсан.

Анхаарах зүйлс

Зөвхөн олуулаа групп аяллын үнэ болно.Ганцаарчилсан VIP аяллын үнэ тусдаа байна. Гадаад хүн 600000 төлбөртэй.

Тээврийн хэрэгслүүд

Машин, морь

Насны ангилал

18+

Физик үнэлгээ

Хөнгөн

Цаг агаарын байдал

Тус өдрүүдэд морин аялал, гадаа үйл ажиллагаа төлөвлөж буй бол борооны эсрэг хувцас, дулаан хувцас, усны хамгаалалттай гутал зэргийг бэлдэхийг зөвлөж байна.

Хоноглох газрууд